Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛНО

2016-01-19

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Нацагдорж болон тус хэлтсийн бие бүрэлдэхүүний хүсэлтээр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ энэ сарын 19-ний өдөр Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан юм. 

Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь 170 гаруй албан хаагчтай. Хэлтсийн албан хаагчдын ажиллах орчин, тоног төхөөрөмж, ширээ сандал хүрэлцээ муу, шинэчлэх шаардлагатай байгаа тухай Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга Б.Нацагдорж ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд уламжилсан юм. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ дээрх шинэчлэлд шаардлагатай 20.0 сая төгрөгийн компьютер, техник хэрэгслийг салбар зөвлөлийн ээлжит хурлаар оруулж шийдэж өгөхөөр боллоо. Үүнээс гадна тус хэлтсийн нэг давхарт нэг цэгийн үйлчилгээ нэмж байгуулахаар болсон юм. Мөн үеэр цагдаагийн 2 дугаар хэлтсийн бие бүрэлдэхүүнд зарим асуудлаар үүрэг чиглэл өглөө. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%