Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​НИЙТИЙН ЭРГҮҮЛД МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА

2016-01-15

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Хөршийн хяналтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хөршийн хяналтын журам, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Чингэлтэй дүүргийн хороодын гудамж, байранд нийтийн эргүүл ажиллуулах журам”-ыг баталж гаргасан билээ. 

Хороодын гудамж, байранд ажиллах нийтийн эргүүл нь Иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, Төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр ажиллах юм. 
Энэ сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга  Д.Бат-Эрдэнэ Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Р.Төмөрбаатар, Л.Амгаланбаатар, Зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа нартай уулзаж, Нийтийн эргүүлүүдийг өдөр тутам хэсгийн байцаагч, Олон нийт цагдаагийн ажилтан, Иргэний танхимын ажилтан нар мэдээ мэдээллээр хангахын зэрэгцээ хэв журмын урамшилт эргүүл, хэсгийн ахлагч нар нийтийн эргүүл нараас өдөр тутам мэдээлэл авч ажиллах талаар санал солилцлоо. 

Өнөөдрийн байдлаар 19 хороонд 1000 гаруй иргэнийг нийтийн эргүүлээр сонгож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалтыг зохион байгуулах, бүртгэл судалгааг авч үнэмлэхжүүлэх ажлыг хороо тус бүрээр хийж эхлээд байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%