Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Нэгдүгээр сарын 31-нд Иргэний нийгмийн байгууллагын олон улсын өдөр тохиодог

2016-02-02

Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд “Иргэний нийгмийн байгууллагын Олон улсын өдөр” тохиож,  Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлөөс өдөрлөг зохион байгууллаа.

Уг өдөрлөгөөр ИННЗ нь хийсэн ажлаа тайлагнаж, 2016 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа.                                                           

Төр болон Иргэний нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлагыг тэнцвэржүүлэх үүрэгтэй Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдээ аймаг орон нутгийн удирдлагууд тодорхой хэмжээгээр дэмжиж ирсэн.

Тухайлбал аймгийн ИТХ-ын хуралдаанаас 2015 оныг  “Иргэн, төрийн холбоог бэхжүүлэх жил” болгон зарлаж, Иргэн төвтэй төрийн үйлчилгээг эрхэмлэх, Хотын соёлыг төлөвшүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд иргэдийн санал хүсэлт, нийгмийн эрэлт хэрэгцээ болон нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг улс орны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан шийдвэрлэн ажилласан.

Мөн Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлөөс гаргасан хүсэлтийн дагуу аймгийн ЗДТГ-ийн  “Иргэдийг хүлээн авах өрөө”-д долоо хоногийн тогтмол цагуудад ажиллах нөхцлийг хангаж,  ИННЗ-ийн  тогтмол үйл ажиллагааг дэмжсэн. Түүнчлэн ИННЗ нь хөдөө орон нутагт ажиллахад шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг үзүүлжээ.

“Иргэний нийгмийн байгууллагын Олон улсын өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээнд уригдан ирсэн аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат:  -Хөгжиж буй Дархан хотыг  хамтдаа бүтээлцэхэд Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн гишүүд та бүхний оролцоо, санал санаачлага, хамтын ажиллагаа чухал хэмээн онцлон, цаашдын ажилд нь амжилт  хүслээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%