Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Ажлын алба сумдын ИТХ-ын ажлыг дүгнэж байна

2016-02-02

       Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжын дагуу Ажлын хэсэг байгуулагдаж Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын ИТХ-ын 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажилд үнэлэлт, дүгнэлт өгч байна. Ажлын хэсгийн бүрэлдхүүнд ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн Н.Буманцэцэг, Иргэний танхимын дарга Б.Ганпүрэв нар багтжээ.
      Тус ажлын хэсэг  2015 оны “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага”-ыг шалгаруулах зорилготой. Ажлын хэсгийн зүгээс : ИТХ-аас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, дотоод ажил, архив бичиг хэргийн стандарт, Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хэлэлцсэн асуудлын оновчтой байдал, тогтоолын хэрэгжилт, Төлөөлөгчидтэй ажилласан байдал, ХАСХОМ-ийн  бүрдүүлэлт , Иргэний танхимын үйл ажиллагаа, зэрэг ажлуудтай танилцаж, заавар зөвлөмж өгчээ.
       


      2015 онд Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 18 удаа хуралдаж 59 тогтоол шийдвэрийг гаргажээ. ГХУСАЗЗөвлөл гурван удаа хуралдаж сумын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян өрнүүлж тодорхой үр дүн гарсан байна. Тодруулбал: Дархан сумын 1-8 дугаар багийн айл өрхийн дунд  “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран “ Сайн хөрш” шоу нэвтрүүлэг, “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон – 2 “  аяны хүрээнд кодтой хаалга, аж ахуй нэгж байгууллага хяналтын камерын системийг нэврүүлснээр гэмт хэргийн гаралт буурчээ. Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим өнгөрсөн онд бие дааж 4 хэлэлцүүлэг зохион байгуулж 300 гаруй  иргэд оролцсон ба аймгийн Иргэний танхимтай хамтарч 5 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг хийв.            

     Түүнчлэн Дархан сумын 18 баг тус бүрт “Иргэний танхим сонсож байна “ нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж 800 орчим иргэдийн санал хүсэлтийг сонсож, хэлэлцүүлгээс гарсан санал шүүмжлэлийг холбогдох байгууллагад хүргүүлж ажиллажээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%