Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Охид эх орон руугаа хүлгийн жолоо залав

2016-01-29

Төрөлхийн сонсголгүй хоёр охин БНСУ-ын Кёнги аймгийн Бүчонь хотын Католикийн их сургуулийн эмнэлэгт “Чихний дунгийн суулгац”суулгах мэс заслыг хийлгэсэн. Охидын хагалгаа амжилттай болж биеийн байдал сайн байгаа гэв. БНСУ-ын Кёнги аймгийн Бүчонь хотын ИТХ-ын дарга Ким Моон Хо болон Төлөөлөгчид хамтран хандивын аян өрнүүлж хагалгааны зардал, онгоцны тийз, байр, хоол, орчуулагч зэрэг бүх зардал болох 350 сая төгрөгийг 100 хувь даасан юм. Б.Баярмаа болон түүний эгчийг Бүчонь хотын католикийн их сургуулийн эмнэлэгийн дарга Gwan Sugsog болон тэргүүлэх мэргэжилтэн нар үдэн гаргаж өгчээ. Түүнчлэн Бүчонь хотын ИТХ-ын Ким Моон Хо охидыг ээжийн хамт Солонгосын үзэсгэлэнт газруудтай танилцуулах аялалыг зохион байгуулсан байна. Охид өнөөдөр эх орондоо ирнэ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%