Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Охидын хагалгаа амжилттай болжээ

2016-01-28

Дархан сумын ИТХ-ын Ажлын алба, БНСУ-ын Кёнги аймгийн Бүчонь хотын ИТХ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах “Санамж бичиг” -ийн хүрээнд Дархан сумын 3 дугаар багийн иргэн P. Батнасангийн хоёр охин Солонгос улсад мэс засал хийлгэхээр болсон. Дархан сумын иргэн Б.Бадам, Б.Баярмаа нар ээжийн хамт Соньму эмнэлэгт “Чихний дунгийн суулгацын мэс засал” хийлгэв. Охидын хагалгаа амжилттай болсон байна. БНСУ-ын Кёнги аймгийн Бүчонь хотын ИТХ-ын дарга Ким Моон Хо тэргүүтэй , ИТХ-ын Төлөөлөгчид охидыг эргэж эмнэлэгт ирсэн зургаа нүүр хуудсанд байршуулжээ. Мэс заслын өртөг нэг хүний 35 сая вон . Түүнчлэн онгоцны зардал хагалгааны дараа байрлах орон байр, орчуулагчийн хөлс зэрэг бүх зардал болох нийт 280 сая төгрөгийг БНСУ-ын талаас 100 хувь даасан юм. Нэг өрх айлд аз жаргал, үр хүүхдүүдэд нь эрүүл энхийг бэлэглэх энэ үйлсийг бодит биелэлээ олоход Дархан сумын ИТХ, ЗДТГ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа үр дүнгээ өгчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%