Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын БИНХ-ын дарга нар зөвлөлдөв

2016-01-22

Дархан  сумын ИТХ-ын Ажлын албанаас өнөөдөр /2016.01.22/  Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд  Аймгийн хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Д. Чагнаадорж  “Шинээр батлагдсан хууль тогтоомж”-уудын талаар танилцуулав. Шинээр батлагдсан хууль тогтоомж болох  Нийтийн сонгсгол, Монгол хэлний хууль тогтоомж, Өрийн удирдлагын тухай хууль, Хамтын тэтгэвэрийн тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн Дархан сумын 18 багийн БИНХ-ын дарга нар “Онцлог ажлуудыг нэрлэж “ Тэргүүн туршлага хуваалцсан байна. Дархан сумын 10 дугаар багийн тухайд: Багийн иргэдийн нийтийн хурлын зүгээс өрхийн эмнэлэг, олон нийтийн нарын цагдаа мэдээллийг сонсож хэвшсэн байна.Ингэснээр тухайн багт өрнөж буй үйл явдлын талаар мэдээлэлтэй байж иргэдэд мэдээ мэдээллийг хүргэн ажилладаг талаар Дархан сумын 10 дугаар БИНХ-ын дарга П.Юра хэлэв. Тус зөвлөгөөнөөр багуудын Тэргүүн туршлагыг судлахаас гадна иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, багийн иргэдийн нийтийн хуралд залуусыг татан оролцуулах талаар хамтран ярилцав.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%