Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” аян өрнүүлээд байна.

2016-01-20

ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” уриан дор хоёр сарын аяныг эхлүүлээд байна. Уг аяныг Ардчилсан залуучуудын холбооноос санаачилсан бөгөөд Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн ажиллаж байна. Эдгээр байгууллагууд аяны хүрээнд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сургалтыг явуулж эхэллээ.Өнөөдөр /2016.01.20/ Дархан сумын 1, 15, 16 дугаар сургуулиудын нийт 700 гаруй сурагчд сургалтанд хамрагдаж архи, тамхи, мансууруулах бодисын мэдээлэлтэй боллоо.

2 сарын турш үргэлжлэх аянаар Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас иргэд, олон нийт, ААН-үүдэд чиглэгдсэн Мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, тэдгээрийн хэрэглээнээс үүдэн гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг өгч ажиллах юм.
Аяны хугацаанд мансуурлаас урьдчилан сэргийлэх хор уршгийг нь таниулах сургалт зөвлөгөөг олон нийтэд хүргэхээс гадна сурагчдын дунд “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” уриан дор богино хэмжээний шторкны уралдааныг энэ сарын 25-ны өдөр хүртэл зарлажээ. Түүнчлэн ЕБС-иудын 10, 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд дэвжээ тэмцээнийг зохион байгуулах, сурагчдаас судалгаа авах зэрэг олон ажлуудыг өрнүүлээд байна.


 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%