Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан-Уул аймагт консервны лааз үйлдвэрлэж байна

2016-01-19


Дархан-Уул аймагт байгуулагдсан “Монгол лааз үйлдвэр” –ийнхэн туршилтаар консервны лааз үйлдвэрлэж эхэлсэн байна. 210 граммаас 5000 грамм хүртэлх хэмжээтэй лааз үйлдвэрлэх аж. Ажил байдалтай нь өчигдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар танилцлаа.“Монгол лааз үйлдвэр” нь ирэх хавар бүтээгдэхүүнээ дотооддоо албан ёсоор нийлүүлэх аж. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг хангахуйц бүхий л стандартыг хангаж чадсанаараа давуу талтай юм байна.Бүх төрлийн жигнэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд зөвхөн консервны лааз импортоор худалдан авахад зарцуулж жилдээ 6 сая ам.доллар зарцуулдаг аж. Дээрх үйлдвэр бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагшаа урсах валютын  урсгал зогсох боломжтой болно. Гол нь үндэсний үйлдвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах нь чухал юм байна. Шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, Чингис бонд, Самурай бондыг босгосон Н.Батбаяр гишүүний хамтаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өчигдөр Дархан-Уул аймагт ажиллаж, хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны нэг нь дээрх үйлдвэр аж.“Дархан нэхий”, “Дархан минж” компаниуд нь Чингис бондоос авсан санхүүжилтээр тоног төхөөрөмжөө шинэчилснээр Турк нэхий шиг зөөлөн нэхий үйлдвэрлэдэг болсон бол савхи нь даавуу шиг зөөлөрчээ.Энэ бүхнийг компанийн удирдлагууд төр хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж, тууштай бодлоготой болсны үр дүн гэж тодорхойлж байна.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%