Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн зөвлөгөөн боллоо

2016-01-19

Өнөөдөр /2016.01.19/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Дархан-Уул аймаг болон харъяа дөрвөн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр шинээр батлагдсан хууль тогтоомжуудын талаар танилцуулав. Аймгийн хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн                       Д.Чагнаадоржийн хэлснээр өнгөрсөн онд нийт 30 гаруй хууль тогтоомж батлагдан гарсан бөгөөд 15 хууль тогтоомж шинээр батлагдаж үлдсэн нь шинэчлэгдсэн гэв. Мөн Сонгуулийн хуулийн талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ мэдээлэл өгөв. Түүнчлэн Хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим программ дээр хэрхэн бөглөх талаар аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг танилцуулсан байна. Тус зөвлөгөөнд нийт 30 гаруй аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нар оролцлоо.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%