Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дарханаас 35 иргэн НӨАТ-ын буцаан олголттой худалдааны хонжворын эзэд болжээ

2016-01-18

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Уг хуульд иргэд худалдан авсан бараа үйлчилгээнд төлж буй НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах мөн сугалаанд оролцох боломжийг бүрдүүлсэн. НӨАТ-ын буцаан олголттой худалдаа хийсэн иргэн бүр 14 хоногт нэг удаа болох сугалаанд оролцох эрхтэй, сугалааны нийт хонжворын сан нь хоёр тэрбум төгрөг аж. Эхний сугалаа энэ сарын 17-нд орон даяар явагдаж Дархан-Уул аймгаас нийт 35 хүн 20-500.000 төгрөгийг хожсон байна.Өнөөдрийн байдлаар Дархан-уул аймгийн хэмжээнд 420 гаруй цэг буюу кассын машин Татварын ерөнхий газрын нэгдсэн системтэй холбогдон ажиллаж байна. Дархан-Уул аймагт 2224 ААН идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 70 орчим хувийг 1 дүгээр улиралд багтааж кассын машинтай болгох зорилготой ажиллаж байгаа гэж аймгийн Татварын хэлтсийн даргаЖ.Баттулга ярив .Аймгийн Татварын хэлтэс нь НӨАТ-ын хуулийн өөрчлөлт, НӨАТ-ын урамшууллын системийг сурталчилах ажлыг байнга зохион байгуулж байгаа ба өнгөрөгч долоо хоногт 201 татвар төлөгчийг хамруулсан байна. НӨАТ-ын хуулийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал байна. Иргэн бүр худалдаа, үйлчилгээний газруудад кассын машинтай бол, нэгдсэн системд холбогд зэрэг шаардлагыг тавихын зэрэгцээ худалдан авалт хийсэн баримтаа www.ebarimt.mn хаягт бүртгүүлэхийг албаны хүмүүс онцолж байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%