Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-аас туршлага судлав

2016-01-18

Өнгөрөгч 7 дугаар сард Орхон сумын Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Ажлын алба Дархан сумын ИТХ-аас тэргүүн туршлага судлажээ. Энэ удаа Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Хороодын дарга, Ажлын албаны бүрэлдхүүн тус сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага судлав. Орхон аймгийн Баян-Өндөр сум 25000 өрхийн 90 гаруй мянган хүн амтай. Тус сумын ИТХ 31 төлөөлөгчтэй, 6 хороотойгоор үйл ажиллагаа явуулж байгааг ИТХ-ын дарга Н.Жаргалсайхан танилцууллаа. Хоёр сумын ИТХ-ын тухайд аймгийн төвийн сум, дэд бүтэц, газрын асуудал зэрэг бэрхшээл адил, нэг үгээр зовлон нэгтэй учир харилцан тэргүүн туршлага судлаж тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрдлэх гарцыг эрэлхийлсэн уулзалт болсон байна. Орхон , Дархан сумын ИТХ-ын Ажлын алба харилцан уялдаа холбоотой ажиллахаар тогтов.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%