Нийтийн албан тушаалтан та Авлигын эсрэг хуулийн 10, Нийтийн албанд нийтийн
болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан
сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу "Хувийн ашиг
сонирхлын болон Хөрөнгө орлогын мэдүүлэг"-ээ хуульд заасан хугацаанд
гаргаж өгөх үүрэгтэйг анхаарна уу?
Нийтийн албан тушаалтан гэж хэнийг хэлэх вэ.
Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан
тушаалтан, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий
нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн
болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн
эрх бүхий албан тушаалтан, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал,
Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу
гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан, Монгол Улсын
Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч, Бүх шатны иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч, Эрх бүхий байгууллагаас баталсан
жагсаалтад заасан албан тушаалтан.
