Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс : “ Улсын комисс хүлээн авсан, ашиглалтанд орсон орон сууцанд дугаар олгох ажлыг түргэн шуурхай, иргэдийг чирэгдүүлэхгүй байх “ үүднээс ажиллаж байгааг онцлов. Харин тухайн мэргэжлийн байгууллага болох ГХБХБГ-аас хэлэлцэх асуудлыг хуулийн дагуу танилцуулахгүй байгаагаас үүдэж асуудлыг хойшлуулах нөхцөл байдал үүсэж байгааг Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ хөндөж цаашид анхаарч ажиллах хэрэгтэй гэв.
Аймгийн ГХБХБГ-аас 5 газарт хаяг олгуулах санал ирүүлсэн ч материал дутуу байв. Цагдаагийн газраас хүсэлт гаргасны улмаас улсын комисс ажилласан, цагдаагийн 46 албан хаагч урьдчилгаагаа төлсөн, 8 хувийн зээлд хамрагдах гээд хүлээлт үүсээд байгаа учраас тус цагдаагийн албан хаагчдын байрны асуудлыг хэлэлцэж батлав.
Түүнчлэн Дархан сумын 18 дугаар сургуулийн 25 жилийн ойг үе үеийн төгсөгчдийн бүтээлч ажил хийх санал санаачилгыг дэмжив. Ойг тэмдэглэхдээ сурагч, эцэг эхчүүдээс хандив дэмжлэг авахгүй, улсын төсвөөс мөнгө татахгүй тэмдэглэхийг тус сургуулийн захирал Н. Майцэцэгт үүрэг болгосон байна.