УИХ-аас баталсан “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” хэрэгжихтэй холбогдуулан гарсан ХАХНХЯ-ны сайдын тушаал гарсан. Уг тушаалын дагуу Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам, Хүүхэд хамгаалалын бодлого, Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага бусад холбогдох бичгүүдийг үндэслэн хүүхэд харах хүсэлтэй 150 гаруй иргэн Дархан-Уул аймагт бүртгүүлжээ. Аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс энэ сарын 8-ны өдөр Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, стандартын тухай мэдээллийг танилцуулсан байна . Бүртгүүлсэн 150 гаруй иргэдээс үйл ажиллагаа явуулах стандартын байртай, нийтлэг шаардлагыг хангасан 50 гаруй иргэнийг цаашид шат дараалсан сургалтуудад хамруулахаар болжээ.