Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалтын дүн гарав. Тус төсөлд манай аймгаас Шарын гол сумын 6 дугаар сургуулийн “Уран илтгэгч клуб”, Орхон сумын 8 дугаар сургуулийн “Урлан бүтээх клуб”, Энэрэл цогцолбор сургуулийн “6-12 насны Монгол хүүхдийн сурах бэрхшээлийн судалгаа, заслын арга”, 9 дүгээр сургуулийн “Математик, оюуны хөгжлийн кабинет”, Хонгор сумын 14 дүгээр сургуулийн “Бидний дуу хоолой” хөтөлбөрүүд сонгогдож нийт 30 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон байна.