Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэхүү хөнгөлөлтөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрхүүд хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2016 оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой болж байгаа юм.