Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН МАНААНД ЗҮТГЭГСДИЙГ УРАМШУУЛАВ.

2015-12-30

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэргийг бууруулах, илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд үр бүтээлтэй ажилласан хороодын салбар зөвлөл, байгууллага, нийгмийн хэв журмыг хангахад идэвх санаачилга гаргасан иргэдийг “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
 
Шагнал гардуулах үйл ажиллагаа 2015 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болсон бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга бөгөөд Зөвлөлийн дэд дарга Д.Ганболд болон зөвлөлийн гишүүд, албаны бусад хүмүүс  оролцов. 

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, салбар зөвлөлийн хүрээний бүх албан байгууллага хувь хүмүүсийг идэвхтэй оролцож, хамтран ажилласанд талархал илэрхийлж  ажлын амжилт хүссэн юм. 

Мөн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэд дарга Д.Ганболд, “Төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болсон хороод,, хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн удирдлага хамт олны хүч, дэмжлэг туслалцаатайгаар Чингэлтэй дүүрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд багагүй ололт амжилттай байгаа”-г онцлоод “2016 ондоо бүгдээрээ хамтдаа 170 гаруй мянган иргэн, 34 мянган өрх айл, 10 гаруй мянган аж ахуйн нэгжийнхээ амар тайван амьдралын манаанд зүтгэе” хэмээн уриалав. 
Доор нэр бүхий салбар зөвлөл, байгууллага, иргэд шагналын эзэд боллоо.  

Хороодын  салбар зөвлөл,  албан байгууллага:

1.    9 дүгээр хорооны ГХУСАЗСЗөвлөл
2.    15 дугаар хорооны ГХУСАЗСЗөвлөл
3.    3 дугаар хорооны ГХУСАЗСЗөвлөл
4.    5 дугаар хорооны ГХУСАЗСЗөвлөл
5.    16 дугаар хорооны ГХУСАЗСЗөвлөл
6.    Цагдаагийн 1 дүгээр хэлтэс
7.    Цагдаагийн 2 дугаар хэлтэс
8.    Замын цагдаагийн тасаг

Хороодын  салбар зөвлөл,  иргэн:
1.    7 дугаар хорооны ГХУСАЗСЗ-ийн даргаД.Баянбат
2.    17 дугаар хорооны ГХУСАЗС-ийн дарга А.Лхагвадорж
3.    18 дугаар хорооны ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Насанбат
4.    Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн Б.Сүмбэрхүү
5.    14 дүгээр хорооны хэсгийн байцаагч Б.Төмөрбаатар
6.    7 хорооны иргэн Батсайхан
7.    6 хорооны ХЖУ Эргүүл О.Цэгмид
8.    12 хорооны ХЖУ Эргүүл С.Даваасүрэн
9.    16 дугаар хорооны иргэн Б.Ганхуяг
















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%