Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ДООГУУР ӨРХИЙН ХҮҮХДҮҮДЭД "ХҮҮХДИЙН МӨНГӨ" ОЛГОНО

2016-01-05

Хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийн төсөв багассантай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолын дагуу Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан 1-17 дугаар бүлэгт хамаарах өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгохоор болсон. Иймд тус хэлтсээр үйлчлүүлэх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.
1. Өрхийн амьжиргааны түвшиний оноогоо шүүлгэх иргэд цахим үнэмлэх, хүүхдийн гэрчилгээний хамт НХҮХ-ийн 2-р давхарт шүүлгэж 17-оос доош үнэлгээтэй иргэд хүүхдийн мөнгөө цааш үргэлжлүүлэн авах боломжтой болох.
2. Хэрэв тус өрх амьжиргааны түвшин 17-оос дээш үнэлэгдсэн / үнэлгээгээ хүлээн зөвшөөрөхгүй / , судалгаанд огт хамрагдаагүй бол өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэнд өргөдөл бөглөж өгөх.
3. Өөр өрхийн мэдээллийг шүүлгэж харуулахгүй / өрхийн мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй / байх шаардлагатай байна.

Мэдээллийн эх сурвалж: НХҮХ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%