Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13-р хуралдаан боллоо

2015-12-21

Дархан Сумын 2015 оны тодотгосон төсвийг 24,360.7 сая төгрөгөөр, 2016 оны төсвийг 25,766.9 сая төгрөгөөр баталлаа

Дархан сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13-р хуралдаанаар тодотголоор татварын орлогыг 372,6 сая төгрөгөөр бууруулж 1,172.8 сая төгрөг байхаар баталлаа.
2015 оны сумын тодотгосон төсвийн нийт орлогыг 24,360.7 сая, үүнээс орон нутгийн орлогыг 1,208.4 сая, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 1,640.0 сая, тусгай зориулалтын шилжүүлгийг 21,430.3 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүдэг байгууллагын өөрийн орлогыг 82.0 сая төгрөгөөр, зарлагын хувьд орон нутгийн урсгал зарлагыг 1,206.5 сая, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг 1.9 сая, Орон нутгийн хөгжлийн сангийн зардлыг 1,640.0 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 21,512.3 сая төгрөгөөр тус тус баталлаа.

Харин 2016 оны сумын төсвийн нийт орлогыг 25,766.9 сая, үүнээс орон нутгийн орлогыг 1,743.1 сая, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 1,508.7 сая, тусгай зориулалтын шилжүүлгийг 22,436.3 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүдэг байгууллагын өөрийн орлогыг 78.8 сая төгрөгөөр, зарлагын хувьд орон нутгийн төсвөөр санхүүжих урсгал зарлагыг 1,141.3 сая, аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 601.8 сая, Орон нутгийн хөгжлийн сангийн зардлыг 1,508.7 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 22,515.1 мянган төгрөгөөр тус тус баталлаа.




Мэдээллийн эх сурвалж: Дархан сумын ЗДТГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%