Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Орон нутгийн удирдах ажилтнууд хэлэлцүүлэгт оролцжээ

2015-12-21

Аймгийн удирдлагууд энэ сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль  тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд орон нутгийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт, хэлэлцүүлэгт оролцжээ. 

Энэхүү сургалт хэлэлцүүлэг нь 2016 оноос хэрэгжиж эхлэх Нийтийн сонсголын тухай, Захиргааны ерөнхий хуулиудтай холбогдуулан хууль тогтоомжийн төсөл, захиргааны хэм хэмжээний актыг боловсруулах, төрийн захиргааны байгууллагын бусад үйл ажиллагаанд тавигдаж буй олон нийтийн оролцоог хангах болон бусад шинэ шаардлагуудын талаар орон нутгийн удирдлагуудад танилцуулж, мэдлэг олгох зорилготой аж. Мөн Нийтийн сонголын тухай хууль заасан Нийтийн cонсгол зохион байгуулах журмын төслийг танилцуулж, хэлэлцүүлэг явагдсан байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нар, Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцож буй тус арга хэмжээний эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Хууль тогтоомжийн тухай хуулийг танилцуулжээ. Нийтийн сонсголын тухай болон Захиргааны ерөнхий хууль нь орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулна. Харин Хууль тогтоомжийн тухай хууль өдөр тутмын үйл ажиллагаанд хамаарахгүй юм шиг харагдах ч нягт холбоотой зохицуулалтуудтай. Тухайлбал, эрх шилжлүүлэх тухай ойлголт маш тодорхой туссан. Саяхан болсон Нутгийн өөрөө удирдах ёсны тухай хуралд олонтаа дурдагдаж байсан нэг зүйл бол өөрөө удирдах ёсны эрх хэмжээ гэж юу вэ гэдэг асуудал байсан. Энэ тодорхой болсон тохиолдолд аливаа шийдвэр гаргах эрх хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газарт шилжээд, тэдгээрээс эрх шилжүүлсэн тохиолдолд нутгийн өөрөө удирдах байгууллага шийдвэр гаргадаг журамд шилжих юм. Үүгээр Монгол Улсын нэгдмэл байдлын онцлог илэрнэ. Тийм учраас сургалтад оролцогчид Захиргааны ерөнхий хууль болон Хууль тогтоомжийн тухай хуулийн заагийг сайтар ярилцаж, ойлголцох шаардлагатайг онцлов.

  Мөн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн зохицуулагч Х.Номингэрэл “Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоо” сэдэвт илтгэл танилцуулсан байна.

Мөн Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ц.Ариунжаргал “Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга, захиргааны байгууллага, захиргааны үйл ажиллагааны хэлбэр” сэдэвт илтгэл танилцуулжээ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 420 орчим хуулиас 250 гаруй хууль нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрх хэмжээг хуульчилсан байдаг. Гэхдээ захиргааны үйл ажиллагаа нь өнөөг хүртэл нэгдсэн бодлого, зохицуулалтгүй явж ирсэн бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хуулийн процедур байхгүй, аливаа шийдвэр гаргахдаа тэдэнд урьдчилан мэдээлдэггүй, шийдвэр гаргах явцад иргэдийн оролцоог хангаж чаддаггүй байсан. Харин Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээр захиргаа иргэдэд үйлчилдэг, гаргасан шийдвэр нь иргэдийн оролцоотой, хуульд нийцсэн байхаар хуульчлагдсан. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд бүх шатны захиргааны байгууллагын үйл ажиллагаа нэгдсэн стандарттай болж, албан хаагчид нь мэргэших бололцоо бүрдэх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%