Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар болж байна

2015-12-18

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл өгөх, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлж, Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ.

Семинарын үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээлэл хийлээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 319 зорилт дэвшүүлснээс 106 зорилт сайн хэрэгжилттэй, 182 нь хэрэгжих шатандаа, 31 зорилтын хэрэгжилт удаашралтай, 2015 оны эхний хагас жилийн байдлаар хөтөлбөрийн биелэлт 63.6 хувьтай байна. Засгийн газраас эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, дэд бүтцийн салбар, түүний дотор авто замын салбарыг хөгжүүлэх, зарим аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, иргэдийг орон сууцжуулах, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх зэрэг олон зорилтыг амжилттай хэрэгжүүллээ гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт онцолсон юм. Мөн Засгийн газраас бүрэн эрхийн үлдэж байгаа хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авах болно гэдгээ мэдэгдлээ. Үүнээс гадна төсөв, бүтээн байгуулалтын талаар тодорхой мэдээлэл хийж, зарим асуудлуудыг анхаарах шаардлагатай байгааг тодотгосон.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинарын үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбарын сайд нар оролцож, тухайн салбарт дэвшүүлсэн зорилт, орон нутгийн гүйцэтгэх үүрэг, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%