Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

2015-12-17

 ДАМБАДАРЖААГИЙН ТОГТОХЖАРГАЛ
/1937-2015/
Төр нийгмийн зүтгэлтэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийг үүсгэн байгуулж гал голомтыг бадраагчдын нэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны дарга, Хурлын ахмад ажилтан, Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны хүндэт дарга Дамбадаржаагийн Тогтохжаргал 2015 оны 12 дугаар сарын 15-нд таалал төгслөө. 
Д.Тогтохжаргал 1937 онд Дорноговь аймгийн Айраг суманд төрж, бага насаа эцэг эхийн асрамжид өсөн хүмүүжиж улмаар ерөнхий боловсролын дунд сургууль төгсөөд Айраг сумын АДХ-ын депутат, сумын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хариуцлагтай нарийн бичгийн даргаар ажиллажээ. 1961 онд Хууль цаазны дунд сургуульд элсэн орж онц дүнтэй төгсөөд Дээд шүүх, Улсын өмгөөлөх коллегид ажиллаж байхдаа МУИС-ийн Хуулийн ангийг төгссөн байна. 
1972-1992 онуудад Шүүх яам, Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, коллегийн гишүүнээр ажиллаж байжээ. 
Д.Тогтохжаргал нь 1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар, 1992-2009 онд дүүргийн Ахмадын хорооны даргаар тасралтгүй 18 жил ажилласан юм. 
Д.Тогтохжаргал ажиллах хугацаандаа Монгол улсын шинэ Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиудыг боловсруулахад биечлэн оролцож, Нутгийн өөрөө удрирдах ёсыг амьдралд өөрийн биеэр гардан нутагшуулсан хуульч, удирдан зохион байгуулагч байсан юм. 
Д.Тогтохжаргалын хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Тусгаар тогтнолын одонгоор тус тус шагнасны дээр Чингэлтэй дүүргийн анхны “Хүндэт иргэн” цол тэмдэг олгож, Монголын ахмадын холбооны хүндэт дэвтэрт бичиж мөнхжүүлсэн байна. 
Д.Тогтохжаргалын эх оронч, зарчимч, шударга, нөхөрсөг, хүнлэг, ухаалаг зан чанар нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшиж үлдэх болно. 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, 
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,  АХМАДЫН ХОРОО

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%