Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​“ЗАЛУУСЫН МАРГААШ” КЛУБ ЦОМЫН ЭЗЭН БОЛОВ

2015-12-14

Дүүргийн залуучуудын спортын тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөгийн хоёр төрлөөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит тэмцээнийг Чингэлтэй дүүргийн 19 хорооны Иргэний танхимын дэргэдэх Залуучуудын клубын дунд  зохион байгуулсан юм.

2 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд 24 дүгээр сургуулийн спорт зааланд болсон тэмцээнд эрэгтэй, эмэгтэй, холимог 19 баг оролцож, ур чадвараа сорин өрсөлдөж Шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медалийн эздээ тодрууллаа. 

Тэмцээний хаалт буюу шагнал гардуулах үйл ажиллагаа 13-ны өдөр боллоо. Хаалтын үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, Ч.Дэчингалсан, В.Хүрэлбаатар, Хурлын ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, 16 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Н.Сэргэлэн нар оролцож тамирчдад шагнал гардуулсан юм. 
Гар бөмбөгийн тэмцээнд:
1 дүгээр байр: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Иргэний танхимын дэргэдэх “Жаргалтай залуус” клуб
2 дугаар байр: 4 дүгээр хорооны Иргэний танхимын дэргэдэх “Ирээдүй” клуб
3 дугаар байр: 17 дугаар хорооны Иргэний танхимын дэргэдэх “Залуусын давлагаа” клуб
Сагсан бөмбөгийн тэмцээнд: 
1 дүгээр байр: 16 дугаар хорооны Иргэний танхимын дэргэдэх “Залуусын маргааш” клуб
2 дугаар байр: 19 дүгээр хорооны Иргэний танхимын дэргэдэх “Залуу манлайлал” клуб
3 дугаар байр: 2 дугаар хорооны Иргэний танхимын дэргэдэх “ Бүтээлч залуус” клуб эзэлж, тус тус Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл” алт, мөнгө, хүрэл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Багийн нийлбэр дүнгээр 16 дугаар хорооны “Залуусын маргааш” клуб тэргүүлж Шилжин явах цомын эзэн болов. .

Тэмцээнийг хааж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ, дүүргийн ИТХ-ын нэрэмжит спортын тэмцээнд амжилттай оролцсон дүүргийнхээ залуучууд болон тэмцээнийг зохион байгуулагч дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс, 19 хорооны Иргэний танхимын ажилтнуудад баяр хүргээд, “Бидний ирээдүй болсон залуучууд та бүхнийхээ санал санаачилга, идэвх оролцоонд тулгуурлан олон тэмцээн, уралдаан зохион байгуулах болно. Иргэний танхим, хороогоороо дамжуулаад дүүргийн ИТХ, Засаг даргын тамгын газраас ямар арга хэмжээ зохион байгуулж болох талаар саналаа нээлттэй өгч болох”-ыг онцлон хэлсэн юм. 












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%