Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"Хөдөлмөр-хөгжлийн үндэс" үндэсний чуулган боллоо.

2015-12-14

“Хөдөлмөр-хөгжлийн үндэс” хөдөлмөрийн үндэсний чуулган “Шангрила” зочид буудалд боллоо. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний 2015 оны төлөвлөгөөнд заасны дагуу Хөдөлмөрийн яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран зохион байгуулж буй уг чуулганд УИХ, Засгийн газрын гишүүн, төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн төр, ажил олгогч, ажилтны байгууллага, Эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий 400 гаруй төлөөлөгч оролцсон юм. Чуулганд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол улсын Их хурлын дарга З.Энхболд нар мэндчилгээ ирүүллээ.

Үндэсний чуулганы эхний илтгэлийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тавилаа. Тэрбээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого, хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдаг зэргийг танилцуулж, ажлын байрыг нэмэгдүүлж, хүмүүсийг ажилтай орлоготой байлгахын төлөө Хөдөлмөрийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгсөн. Мөн эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгох зорилгоор хийж буй ажилд тулгарч байгаа бэрхшээл, түүнийг даван гарах арга замын талаар ч илтгэлдээ тодорхой дурьдсан.

Сайдын илтгэлийн дараа ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр өөрсдийн байр суурийг илэрхийлж, хөдөлмөрийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх илэн далангүй ярилцлаа.

Үндэсний чуулган нэгдсэн хуралдаанаас гадна “Тогтвортой хөгжил-хөдөлмөр эрхлэлт”, “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсрол сургалт”, “Хөдөлмөрийн эрх зүйн орчны шинэчлэл”, “Хамтын ажиллагаа-нийгмийн түншлэл” сэдвээр салбар хуралдаанууд боллоо.

            Тус аймгаас чуулганд оролцсон Төлөөлөгчид салбар хуралдаануудад идэвхитэй оролцож Хөдөлмөрийн үндэсний чуулганаас гаргах нэгдсэн зөвлөмжид санал, бодлоо илэрхийллээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%