Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

УИХ-ын гишүүн С.Ганбаатар аймгийн удирдлагуудтай уулзалт хийв

2015-12-01

  УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2015.12.01/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн удирдлагууд болон хэлтэс, агентлагийн дарга нартай уулзалт хийв. 

   Уулзалтын үеэр аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлыг танилцуулж мэдээлэл өгөв. Шарын голын эмнэлэг стандарт шатлалын дагуу ажиллагсдын тоог ЭМЯ-наас бууруулсан тус сумын “Тулга” сувилал хөрөнгө санхүүгийн хувьд үйл ажиллагаа доголдож болзошгүй нөхцөл байдал үүссэнийг Аймгийн СТСХ-ийн дарга Б.Жаргалсайхан танилцуулав.

 Хөгжлийн бодлогын хэлтсээс ОНХС-ийн хөрөнгө тасалдал үүсч, бүтээн байгуулалтын ажилд оролцсон компаниуд гүйцэтгэлийн мөнгө авах хүлээлт үүссэн гэв. 

   Уулзалтын үеэр төсөв, санхүүтэй холбоотой асуудлыг хөндсөнөөс гадна ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож хүндэрч байна. Иргэд банкны хүү төлбөрт дарлуулж, зээлээс зээлийн хооронд амьдарч буйг Орхон сумын Засаг дарга Б.Батбаяр хэлээд УИХ-ын гишүүдийг төрийн ордны танхимаас гарч, ард иргэдийн дунд орж ажиллах хэрэгтэй гэв. 

   Энэ мэтчилэн тулгамдсан асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар ярихдаа: - "Аймгийн удирдлагуудтай гар нийлж нэг баг болж ажилласны хүчээр багагүй хөрөнгө оруулалт хийгдсэн. Уг ажлын гүйцэтгэл, хяналт тавих ажлууд харин орхигдсон тал бий. Одоо бид цаашид Дарханчуудын амьдрал ядуурлыг бууруулах талд хүчээ нэгтгэн, гар нийлж ажиллана. Иргэд зээлээ төлж чадахгүй банкны барьцаанд орон сууц, хашаа байшингаа алдаж байна. Банкуудад шахалт үзүүлж, хүүгийн хэмжээг бууруулах хэлэлцээр хийнэ" гэв. 

   Тэрээр өнөөдөр /2015.12.01/ Залуучууд театрын их танхимд 18:00 цагт УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн хамтаар  "Иргэдтэй уулзалт" хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%