Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хурлын дарга “Нийгмийн үйлчилгээг танд “аянд нэгдэв

2015-11-25

Аймгийн ИТХ-ын дарга "Нийгмийн үйлчилээг танд" аяны хүрээнд зорилтод бүлгийн 30 гаруй хүүхэд, 15 ээжид шинэ хувцас өглөө.

"Нийгмийн үйлчилгээг танд" сарын аяны хүрээнд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатын санаачлагаар Шинэ Дархан олон улсын худалдааны төвийн түрээслэгч нарын дунд уриалга гаргаж, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой, ХБИ зэрэг зорилтод бүлгийн өрхийн 30 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулж хувцас цуглуулсан байна.

Энэ сарын 19-ний өдөр цуглуусан хувцаснуудаа аймгийн НХҮХ-т харъяалагддаг зорилтод бүлгийн хүүхэд багачууд, ээжүүдэд гардуулан өглөө.

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат хэлэхдээ: -Зорилтод бүлэгт чиглэсэн арга хэмжээ үйл ажиллагааг нэг удаагийн өдрийн хоол, нэг ээлжийн хувцас төдийхнөөр хязгаарлах бус харин тэдгээр хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагчийг тодорхой тогтмол ажил орлоготой болгох, хүүхдүүдийн эрүүл аюулгүй тайван амьдарч, сурч боловсрох үндсэн нөхцлийг бүрдүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй юм гэв.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэх эмчлүүлж буй зорилтод бүлэгт харъяалагддаг эгч дүү хоёрт хувцас хүргэж өглөө. 

 Түүнчлэн аймгийн ИТХ-аас орц хонгилд амьдардаг, өрхийн амьжиргаанаас доогуур орлоготой иргэд тэр дундаа ХБИ-ийг авч ажиллуулах уриалгыг төсвийн болон хувийн хэвшлийн ААНБ-уудад гаргаад байгаа юм байна. Ингэснээр ХБИ-ийг ажлын байраар хангаж, тэдний амьдралын чанар сайжирна гэж үзэж байна.

Мөн нийгмийн үйлчилгээ хамгийн их шаардлагатай зорилтод бүлэг буюу ХБИ-ийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх хөгжлийн төвийг Шинэ хорооллын 23 дугаар байрны 00 давхарт байгуулж байгаа бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу 12 дугаар сарын 3-ний өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.

Үүний зэрэгцээ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Дархан сумын Бараат хогийн цэг дээр байнгын ажиллаж амьдардаг 30 гаруй иргэдэд өвлийг өнтөй давахад нь зориулж дулаан хувцас цуглуулах санаачлага гаргаж, уг аяныг Дархан захын түрээслэгчдийн дунд өрнүүлж байгаа юм байна.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%