Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хурлын дарга “Нийгмийн үйлчилгээг танд “аянд нэгдэв

2015-11-24

  Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлогтой айл өрхийн иргэд рүү чиглэсэн “Нийгмийн үйлчилгээг танд аян”-ыг 2015.11.12-ны өдөр эхлүүлсэн билээ. 

  Аяны хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, халуун хоол, дулаан хувцсаар хангах ажлыг зохион байгуулж байна. 

  Уг аяныг дэмжин аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат зорилтот бүлгийн 60 гаруй иргэдэд хувцас хандивлахаар Шинэ Дархан олон улсын худалдааны төвийн лангуу түрээслэгчдийн дунд аян өрнүүлэх санаачилга гаргаж, дээрх гутал хувцсыг цуглуулсан байна. 

  Бүх насны иргэдэд тохирсон шинэ хувцсыг нас, хүйсээр тааруулж хувиарлах ажилд аймгийн НХЗХ-ийн мэргэжилтнүүд туслаж оролцож байна. Мөн Бараат хогийн цэгт амьдрах иргэдэд хувцас олгох ажлыг маргааш өрнүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%