Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХУЛГАЙН АН, МОД, ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛЫН ОЛБОРЛОЛТЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙН ДҮНТЭЙ ТАНИЛЦАВ

2015-11-19

   Хулгайн ан, мод, хууль бус ашигт малтмалын олборлолтыг шалгах ажлын хэсгийн дүнг аймгийн Байгаль орчны газрын дарга С.Ганзориг танилцууллаа 
    
      


   2015 оны 11 дүгээр сарын байдлаар 14 иргэн, аж ахуйн нэгжид ой, модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцож холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. 

Хууль бус бэлтгэсэн, тээвэрлэсэн иргэн, ААНБ-уудад авсан арга хэмжээ:

Иргэн , аж ахуйн нэгж, байгууллагын тоо

Тавьсан торгууль /мян.төг/

Нөхөн төлбөр /мян.төг/

Хураасан мод, модон материал  /м.куб/

13 иргэн, 1 ААН

13.248.0

2.149.0

Түлээ-15

Бандгар зах-19,6

Хэрэглээ-30,3


   

    Хууль бус ан, агнуурын эсрэг нийт 4 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан байна. Аймгийн Цагдаагийн газарт саатуулагдсан 2 удаагийн үйлдэлээр Сэлэнгэ аймгийн 5 иргэнтэй холбоотой хууль бусаар агнасан Тул  2 ширхэг, Зэвэг 2 ширхэг, Цурхай 8 ширхэг, Гутаар 5 ширхэг, Булуу цагаан 171 ширхэг  нийт 188 ширхэг загас болон Улаанбаатар хотын 1 иргэнтэй холбоотой хууль бусаар агнасан 2 ширхэг тарвага, нийт 8.540.000 экологи эдийн засгийн үнэлгээг тооцож холбогдох хуулийн байгууллагад хүргүүлжээ.
 
  


  
 

   Хууль бус олборлолтын эсрэг хяналт шалгалтыг 2015 онд нийт 13 удаа Хонгор сумын Хүйтний гол, Цэхэр цөөрөм, Их бага Ноены ам, Хуурай, Буурт, Шарын гол сумын Санжинт, Хар ямаат, Шаазгайт гэх газруудад зохион байгуулж давхардсан тоогоор нийт 3 аж ахуйн нэгж, 3 иргэний хууль  бус алт олборлолт явуулахыг завдсан болон явуулсан газруудад аймгийн ЦГ, МХГ, Сумдуудтай хамтарсан шинжилгээ хийн, нийт 89.350.741 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг урьдчилсан байдлаар гарган холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. 










Хууль бус олборлолт ААНБ-уудад авсан арга хэмжээ:

Зөрчлийн тоо

Шийдвэрлэсэн байдал

Тавьсан торгууль /төг/

Нөхөн төлбөр /төг/

Сум орон нутгийн төсөвт

Тайлбар

10 зөрчил

/3 иргэн,

 3 ААН/ 

3 зөрчил

17.280.000

12.554.000

  

29.834.000

Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа болно. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%