Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хувьцаа гэж юу вэ? Яаж авах вэ?

2015-11-19

Данс нээлгэх

Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК ийн 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж байгаа нь үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх төрийн бодлогын нэг хэлбэр бөгөөд үүнтэй холбогдуулан хүн бүр үнэт цаасны данстай болох хэрэгцээ үүсээд байгаа юм. Үнэт цаасны арилжаанд оролцон хувьцаа, бонд худалдан авах, худалдахад ашиглагдах дансыг үнэт цаасны данс гэнэ. Тухайн дансаар зөвхөн үнэт цаасны гүйлгээ хийгдэнэ.

 

Хэрэв та анх удаа үнэт цаасны арилжаанд оролцох гэж байгаа бол Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлтэй, арилжаа хийх эрхтэй брокер, дилерийн компаниар зуучлуулан Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд /ҮЦТТТХТ/ данс нээлгээрэй. ҮЦТТТХТ нь төрийн өмчит компани бөгөөд брокер, дилерийн компаниар данс нээлгэсэн бүх харилцагчдын дансан дахь үнэт цаасыг хадгалдаг, өмчлөх эрхийг шилжүүлдэг байгууллага юм.

 

Стандарт инвестмент ХХК нь Монголын хөрөнгийн биржийн гишүүн, арилжаа хийх эрх бүхий компани бөгөөд танд найдвартай, найрсаг, шуурхай үйлчилгээ үзүүлэхээс гадна данс нээхдээ хөнгөлөлт үзүүлэх, шимтгэлийн хувийг гүйлгээний хэмжээ, арилжааны идэвхээс хамааран бууруулах зэрэг уян хатан бодлогыг барьдаг. Тухайлбал:

 

  • "Хувьцааны цагаан толгой" ном худалдан авсан хүнд данс хураамжгүй нээнэ. /Та номоо авчрахаа мартуузай/
  • Хүүхэд, ахмад настанд хөнгөлөлттэй г.м.

 

 

 

Манай компани дээр данс нээлгэхийн тулд та өөрийн биеэр ирэхээс гадна итгэмжлэгдсэн төлөөлөгч, мөн шуудангаар дамжуулан нээлгэж болно.

 

 

Та ямар төрлийн данс нээлгэх, хэдий хэмжээний хураамж төлөх, ямар материал бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг дороос авна уу.

 

Дансны төрөл, хэлбэр

 

Та үнэт цаас худалдаж авах, худалдахын тулд ҮЦТТТХТ-д үнэт цаасны данс нээлгэх хэрэгтэй ба хэд хэдэн брокер дилерийн компани дээр данс нээлгэж болно. Мөн та 1992-1995 онд Засгийн газраас олгосон "цэнхэр, ягаан тасалбар" (хөрөнгө оруулалтын эрхийн бичиг) эзэмшдэг бол түүнийг үндэслэн данс нээлгэх эрхтэй. 

 

Данстай эсэхээ шалгах

 

Өмнө нь манай улс 1992-1995 оны өмч хувьчлалаар хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу “цэнхэр, ягаан тасалбарыг” үнэгүй тараасан бөгөөд тухайн үед эрхийн бичиг эзэмшсэн иргэд үнэт цаасны данстай байх боломжтой. Тиймээс та данстай эсэхээ дараах байдлаар шалгана уу.

  • https://net.schcd.mn/registration/ гэсэн цахим хаягаар орж, регистрийн дугаараар шалгах
  • ҮЦТТТХТ дээр иргэний үнэмлэхтэйгээ очиж, шүүлгэх

 

Үнэт цаасны данс нээлгэх алхам, бүрдүүлэх материал

 

 

Үнэт цаасны данс нээлгэх 4 алхам (Та зөвхөн бичиг баримттайгаа ирж гарын үсэг зурах нэгдүгээр алхмыг хийх бөгөөд үлдcэн гурван алхмыг бид хийх болно).

 

1      2      3      4     

Та хүчин төгөлдөр бичиг баримттай ирж, гэрээнд гарын үсэг зурна.

(Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар /хүүхэд бол төрсний гэрчилгээ/, бүртгэлийн хураамж 4000₮ хэрэгтэй).

Данс нээх гэрээг брокер ҮЦТТТХГ-д аваачиж өгнө.

(Таны гарын үсэгтэй данс нээх гэрээг бичиг баримтын хуулбарын хамт аваачиж өгнө).

Таныүнэт цаасны данс нээгдсэнийг брокер танд мэдээлнэ. 

(ҮЦТТТХТ ажилйн 1-2 хоногийн дотор данс нээх материалыг шалгаж, данс нээмэгц брокер танд утсаар эсвэл и-мэйлээр мэдээлнэ).

Та үнэт цаасны данстай болж, арилжаа хийх боломж нээгдэнэ.

 

Бүрдүүлэх материал

  • Насанд хүрсэн /16 нас хүрсэн/ бол иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт /хүчинтэй хугацааг анхаарна уу/
  • Насанд хүрээгүй хүүхэд бол төрсний гэрчилгээ, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4458
3102 / 70%
856 / 19%
246 / 6%
254 / 6%