Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аймгийн ҮЭХ-ны төлөөлөл аймгийн удирдлагуудтай уулзалт хийв

2015-10-27

   Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Нацагдорж болон тус холбооны дэд дарга, мэргэжилтэн, хуулийн зөвлөх нар аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нартай уулзалт хийв.

   Аймгийн Засаг дарга, ҮЭ-ийн холбоо, АОЭХолбоо хамтран Нийгмийн зөвшлийг хангах, 3 талт хэлэлцээрийг байгуулдаг. Уг хэлэлцээрт аймгийн хэмжээнд мөрдөх, хүн амын нийгийн хамгааллын болон хөдөлмөрийн харилцааны зарим асуудлыг иргэд хөдөлмөрчдийн эрх ашигт нийцүүлж тодорхой ажлуудыг тусгасан гэв.

   МУЗГ-аас Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажилд Шарын гол, Хонгор сумын удирдлагууд хариуцлагагүй ажиллаж байгааг хэлэв.Түүнчлэн аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтын гэрээгүй. Төрийн байгууллагуудын дөнгөж 15 хувь нь хамтын гэрээ байгуулсан гэв.

  Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга А.Энхболд Засгийн газрын 370 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангуулах талд Шарын гол, Хонгор сумын удирдлагуудад чиглэл өгч ажиллая. Мөн Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль , Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талд анхаарч ажиллана гэв.

 Мөн энэ сарын 30-ны өдөр аймгийн удирдлагууд Иргэний нийгмийн байгууллага, ҮЭХ, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй албан ёсны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах  талаар ярилцахаар боллоо. 

   Тус уулзалт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болно. 






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%