Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

100 орчим цэгээс бетон хогийг зөөж зайлуулжээ

2015-10-23

Аймгийн ИТХ-ын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу орон сууцны хороолол, эзэнгүй талбай, нийтийн эзэмшлийн зам талбай дахь бетонон хогны судалгааг аймгийн Захирагчийн ажлын албанаас гаргасан. Нийт 12 багийн нутаг дэвсгэрт 143 цэгт хог хаягдал үүссэн байв. 

Аймгийн ИТХ-аас “ДДС” ХК, Дархан Төмөрлөгийн үйлдвэрт хүсэлт тавьж, том машин, өргөгч кран, шатахууны асуудлыг шийдвэрлүүлсний үндсэн дээр Дархан хотын доторх хүний гараар зөөх боломжгүй бетон хог хаягдлыг зөөж зайлуулах ажил 2015 оны10 дугаар сарын 21-ний өдөр эхэлсэн юм. 

Тус ажлыг аймгийн Захирагчийн алба, НААҮГ-ын ажилтнууд хариуцан гүйцэтгэж, Дархан сумын 4, 5,10,11,12, Өргөө багийн нутаг дэвсгэрт үүссэн 100 орчим цэгээс бетон хогийг зөөж зайлуулсан байна.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%