Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"Дархан хот- 54 жил”-ийн ойн баярын хурал болов

2015-10-17

   Анх 1961 оны 10 дугаар сарын 17-ны тухайн үеийн Давхрын өртөөнд Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тавьж бурхантын хөндийн зэлүүд талд шинэ айлын гэрэл гэгээ цацрааж, гал голомтоо бадраасан түүхтэй. 

   Дархан хот үүсч хөгжсөний 54 жилийн ойн хүндэтгэлийн баярын хуралд Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Засаг дарга Б.Азжаргал болон ОХУ-аас Дархан хотод суугаа ерөнхий консул Доржиев Александр Цыденешиевич, болон аймгийн үе үеийн дарга нар оролцов. 

  Ойн баяраар аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан, улсад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг төрийн одон медаль, аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшуулав. ”Алтан гадас одон”-оор Б.Билэгт, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Д.Баянмөнх, Б.Сэргэлэн, Ж.Эрдэнэчимэг, Эрүүл мэнд,спортын яамны “жуух бичиг”-ээр Н.Цасчихэр, Ж.Хүрэлбаатар, А.Мөнхцэцэг нар тус тус шагнуулав. Түүнчлэн “Найрамдлын дархан” тэмдэг, аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Дархан сумын 30 иргэн энгэрээ мялаалаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%