Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Төмөр замын нүхэн гарцны ашиглалтыг төр хариуцна

2015-10-11

Улсын төсвийн 875 сая төгрөгөөр УБТЗ-ын инженер, техникийн ажилтнууд Монголд анх удаа хамгийн урт буюу 116 метр урттай нүхэн гарцыг 2012 онд Дархан хотод байгуулсан. Ашиглалтад хүлээж авснаас хойш уг гарцын цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгааны зардал зэргийг Дархан зангилааныхан хариуцаж ирсэн байна.

Харин одоо төр өмчдөө эзэн байж цаашид төсөв хөрөнгө шаардагдах ажлуудад төмөр замын “Дархан Өртөө”-тэй хамтарч ажиллахаар боллоо. Албаныхан уулзаж ярилцсаны эцэст нүхэн гарцын харуул хамгаалалт, цэвэрлэгээ, гэрэл солих, өнгөлгөө засвар зэргийг НААҮГ-т хариуцуулж шаардагдах зардлыг нь төсөвт тусгаж шийдвэрлүүлэхээр болсон байна. Харин уг гарцны барилгын хийцэд ямар нэгэн гэмтэл гарвал төмөр замынхан өөрсдөө 100 хувь хариуцаж засвар үйлчилгээг хийлгэнэ гэж “Дархан-Зангилаа”-ны Шуурхай ажил эрхэлсэн орлогч дарга Д.Батмөнх хэлэв.

Нүхэн гарц байгуулагдсанаар иргэд төмөр замын аюултай бүсээр зорчиж галт тэргэнд дайруулж эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Иргэдийн амьдрал, аюулгүй байдалд эерэг үр дүнг бий болгосон энэ гарцыг байнгын гэрэлтүүлэгтэй байлгахаас эхлээд цахилгаан эрчим хүчний зардлыг төмөр зам дангаараа хариуцаж цаашид төлбөр тооцоог хийхэд хүндрэл гарна гэдгийг орон нутгийн удирдлагууд анхаарч нааштай шийдвэр гаргаж өгөхийг Дархан зангилааныхан хүсчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%