Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын 2015 оны газар зохион байгуулалтын эхний 3 улиралын хэрэгжилтэнд хяналт тавина

2015-10-06


    Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж сумын 2015 оны газар зохион байгуулалтын эхний 3 улиралын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулахаар тогтоол гаргаж баталгаажуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч болох сумын ИТХ-ын Төлөөлөгч, Сумын хөгжлийн бодлогын хорооны дарга Б.Жавхлан, Дархан сумын Хууль эрх зүй өргөдлийн хорооны дарга тус ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллах Т.Чимгээ нарт сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа үүрэг даалгавар өгөв. Дархан сумын ИТХ-ын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаж нэг үгээр сумын нутаг дэвсгэрт хийгдэх хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж батладаг. Энэ ч утгаараа 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг оны өмнөхөн батлан гаргасан. Гэвч батлагдсан төлөвлөгөөнөөс гадна дахин шинээр үйлдвэрлэл үйлчилгээ, амины болон орон сууцны хороололууд баригдахаар болж улаан, ногоон , цэнхэр өнгийн хашаа хатгачихсан байдаг. Иймд Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар сумын 2015 оны газар зохион байгуулалтын эхний 3 дугаар улиралын хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар хяналт тавих , шалгалт явуулна. Ажлын хэсгийг 7 хүний бүрэлдхүүнтэйгээр баталж, сумын хөгжлийн бодлогын хороо, хууль эрх зүй өргөдлийн хорооны гишүүнд багтав. Шалгалтын ажлын удирдамж, хяналт үнэлгээний хуудас гарган шуурхай зохион байгуулахыг хүсэв.  Ажлын хэсгийн шалгалт 10 дугаар сарын 25 ны өдөр дуусаж, 29 ний өдөр нь Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах аж



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%