Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын 2015 оны газар зохион байгуулалтын эхний 3 улиралын хэрэгжилтэнд хяналт тавина

2015-10-01

       Дархан сумын ИТХ-ын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаж нэг үгээр сумын нутаг дэвсгэрт хийгдэх хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж батладаг. 
     Энэ ч утгаараа 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг оны өмнөхөн батлан гаргасан. Гэвч батлагдсан төлөвлөгөөнөөс гадна дахин шинээр үйлдвэрлэл үйлчилгээ, амины болон орон сууцны хороололууд баригдахаар болж улаан, ногоон ,цэнхэр өнгийн хашаа хатгачихсан байдаг. Иймээс Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар сумын 2015 оны газар зохион байгуулалтын эхний 3 дугаар улиралын хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар хяналт тавих , шалгалт явуулах нь зүйтэй гэж Тэргүүлэгчид үзэж ажлын хэсэг байгуулахаар болжээ.
   Дархан сумын 2015 оны эхний 3 дугаар улиралын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг  шалгах ажлын хэсгийг 7 хүний бүрэлдхүүнтэйгээр батлав. Уг ажлын хэсэгт сумын хөгжлийн бодлогын хороо, хууль эрх зүй өргөдлийн хорооны гишүүнд багтжээ. Ажлын хэсгийн шалгалт 10 дугаар сарын 25 ны өдөр дуусаж, 29 ний өдөр нь Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах аж

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%