Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Өвөлжилтийн бэлтгэл хангах талаар үүрэг даалгавар өгөв

2015-09-18

    Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар сумдуудад газар дээр нь ажиллаж байна. Өнөөдөр Дархан сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, 2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талд анхаарч ажиллах хэд хэдэн үүрэг даалгаварыг өглөө.
    Түүнчлэн энэ амралтын өдрөөс эхлэн Багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж ирэх жилд ОНХС-аар хийгдэх хөрөнгө оруулалтын санал авах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллахыг Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаад үүрэг болгов. Хөдөө аж ахуй болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар Засгийн газрын хоёр тогтоол батлан гаргасан байна.
     Тус тогтоолуудыг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт сайтар зохион байгуулж, сумын ИТХ-ын хурлаар хэлэлцэж гүйцэтгэх ажлыг нарийвчлан боловсруулж, эзэнжүүлэх арга хэмжээ авахыг аймгийн ИТХ-ын дарга Цэндсүрэн уулзалтын үеэр онцлон хэллээ.Түүнчлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засвар бусад бүтээн байгуулалтын ажлын явцад тавих хяналтыг сайжруулж, батлагдсан төсөвт өртөгт багтаан гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн юм. Аймаг, сумын төвийн халаалтын зуух, шугам сүлжээний засвар, үйлчилгээ, нүүрс татан авалтыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлж, ирэх өвөл, хавар хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх ажлыг аймаг, сумын Засаг дарга нарт хариуцуулж ажиллахыг үүрэг болгосон юм. Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн ирэх 7 хоногоос Хонгор, Орхон, Шарын гол сумдуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаа талаар сумдуудад ажиллах аж.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%