Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭВ

2015-09-09

Жил бүрийн 9 дүгээр сарын 9-ний өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэхүү өдрийг тохиолдуулан дүүргийнхээ харьяат улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Түвдэнпэлжээлин хийдтэй хамтран зохион байгууллаа. Ёслолд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Түвдэнпэлжээлин хийдийн хамба Ж.Гончигсүрэн нар оролцов. Арга хэмжээг нээж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ үг хэлсэн юм.

Энэ жилийн хувьд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, тэдний үр хүүхдүүдийг дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран 9 чиглэлээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж буйгаас гадна хэвтэрт байгаа иргэдийн гэрт нь очиж хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм. Мөн хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулж 108 зул өргөн, буяны ном хурууллаа.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд улс төрийн хилс хэлмэгдэгсдийн үр хүүхэд, гэр бүл нийт 86 иргэн байдгаас гадна хэлмэгдсэн 5 иргэн энх тунх амьдарч байна.










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%