Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид "Нэг дэвтэр-Нэг үзэг" аянд нэгдэв

2015-08-27

   2015-2016 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр аймгийн хэмжээнд байгаа тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагтай зорилтод өрхийн хүүхдүүдэд сурч боловсроход нь тус дэм болж, хичээлийн хэрэгсэл бэлэглэх зорилготой “НЭГ ДЭВТЭР НЭГ ҮЗЭГ” сайн санааны аянд аймгийн ИТХурал, ЗДТГазрын хамт олон оролцлоо.
    Аяны хугацаанд аймгийн ИТХ-ын 22 Төлөөлөгч нийт 50 хүүхдэд цүнх хичээлийн хэрэгсэл бэлтгэсэн байна.
    Аймгийн ЗДТГ-ын хэлтсүүд, аймгийн Захирагчийн алба, Цэргийн штаб, Мэдээлэл технологийн алба Улаан загалмайн хороо, ХАААлбаны мэргэжилтэн Р.Отгонжаргал, Дархан дээд сургуулийн лицей 24 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч З.Мөнхтулга нар 14 хүүхдэд цүнх хичээлийн хэрэгсэл бэлтгэж бэлгэсэн юм.
   Өнөөдрийн байдлаар дээрхи аянд 20 гаруй албан байгууллага, иргэдийн нийт 130 хүүхдийн цүнх, хичээлийн хэрэгсэл, 10 хүүхдэд иж бүрэн форм, хичээлийн хэрэгсэл цуглаад байна.
    Аяны үйл ажиллагааг санаачилан хамтран ажиллах санал тавьсан аймгийн НХҮХ-ийн хамт олондоо талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%