Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Бурханч лам Г.Пүрэвбат Дархан сумаас гарын шавь бэлдэнэ

2015-07-07

         Төв аймгийн Борнуур сумын нутагт орших Далийн ам хэмээх байгалийн үзэсгэлэн цогцолсон ариун догшин газарт Бурханч лам Г.Пүрэвбат “Аглаг бүтээлийн сүм”-ийг байгуулсан. Тус “Өлзий бадруулагч хийд”-ээс Монгол орны 21 аймаг 9 дүүргээс нийт 20 сурагчийг шалгаруулж Бурханч лам өөрийн гарын шавиа бэлдэхээр болсон байна. Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа түүний шавь бөгөөд тэрээр Дархан сумаас 5 сурагчийг авч суралцуулах саналыг хийдэд тавьсан байна.
      Бурханч лам Г.Пүрэвбат зөвшөөрсөн тул Дархан сумын харъяат энэ жил ЕБС-ийн 5 дугаар анги төгссөн ирэх намар 6 дугаар ангид элсэн орох сурагчдыг бүртгэж Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт орших “Аглаг бүтээлийн сүм”-д байрлуулж суралцуулна.Сурагчдад ерөнхий эрдмийн хичээлийн мэдлэг олгох багц хөтөлбөрийг БШУЯ-наас батлагдсан стандарт, хөтөлбөрийн дагуу Борнуур сумын ЕБСургуультай хамтран эчнээ хэлбэрээр зохион байгуулах аж.
      Ингэснээр сурагчид шашны боловсрол эзэмшихийн зэрэгцээ давхар ЕБС-ын суурь гэрчилгээтэй төгсөх болно. Түүнчлэн шашны боловсрол олгох багц хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөг хийдийн сургалт зохион байгуулах албанаас боловсруулан суралцагч бүрт эзэмшүүлэхэд чиглэж ажиллана. Хичээлийн хөтөлбөрт Төвд хэл, бичиг, Монгол бичиг , уламжлалт шашны гүн ухаан, ёс, зан заншил зэргийг багтааж өгөх ба шавилан суралцагч өөрийн хүсэлтээр сонирхсон чиглэлээрээ гүнзгийрүүлэн, нэмэлтээр суралцах боломжтой.



     Хүүхдийг сурах явцад шаардагдах хичээлийн хэрэгсэл, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүн, хувцасыг байр хоолны бүхий л зардлыг “Өлзий бадруулагч хийд”-ээс хариуцах юм байна. Жирийн сургуульд энгийн хүүхдүүдийн адил ерөнхий эрдмийн мэдлэг эзэмшихээс илүүтэйгээр шашин, хэл, соёл, гүн ухааны мэдлэгийг ерөнхий эрдмийн мэдлэгтэй хамтатган эзэмшиж, суурь боловсролын гэрчилгээтэй төгсөх нь хүн бүрт тохиохгүй аз завшаан билээ. Иймээс энэ жил 5 дугаар ангиа төгссөн, ирэх намар ЕБС-ийн 6 дугаар ангид элсэн орох хүүхдүүдийг Аглаг бүтээлийн хийдийн сургуульд бүртгэнэ. Бүртгэл 2015 оны 7 сарын 8 ны өдөр 15 цагт Дархан сумын ЗДТГ-ын хурлын танхимд болно.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%