Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийг чадавхижуулах сургалт боллоо.

2015-06-09

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байна. Монгол улсын 21 аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагад хэрэгжиж буй уг төслийн энэ жилийн сургалт Сэлэнгэ аймгаас эхлэн явагдаж байна. 2015 оны 6 дугаар сарын 5-8-нд болсон сургалтын нээлтэнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн Үндэсний захирал Б.Болдбаатар, аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав нар оролцлоо. Төслийн нэгж, аймгийн ИТХ-ын ажлын албатай хамтран 7 сэдвийн 24 цагийн чадавхижуулах сургалтыг зохион байгуулав. Сэлэнгэ аймгийн 17 сумдын ИТХ-ын 130 гаруй Тэргүүлэгчид болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид аймгийн төвд хоёр ээлжинд хуваагдан суралцлаа. Нэг ээлжинд 8 сумын 70 орчим Тэргүүлэгчид оролцсон бөгөөд сургалт “Манлайлагч ба Төлөөлөгч”, “Хяналт-Шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлт тооцох”, “ИТХ-ын төлөөлөгчдөд судалгаа-шинжилгээ хийх арга зүйг эзэмшүүлэх нь”, “Манлайлагчийн хөгжил”, “ИТХ-аас бусад байгууллагатай харилцах эрх зүйн үндэс” зэрэг сэдвээр явагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%