Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Алдарт эхчүүд” одонгоо гардан авав

2015-05-29

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт эхийн одон гардуулах зарлиг гаргадаг уламжлалтай. Энэ онд  Дархан сумын хэмжээнд нийт 139 ээж алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор энгэрээ мялаав. Дархан сумын ЗДТГ-ын хурлын танхимд одон гардуулах ёслолын ажиллагаанд Дархан сумын Засаг дарга Б. Азжаргал, Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Засаг даргын орлогч Г. Батбаяр нар оролцож ээжүүдэд одон гардуулж өгөв.  Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан билээ. Дархан сумын Засаг дарга Б. Азжаргал ээжүүдэд одон гардуулаад, баяр хүргэж, "Сүүний үнэртэй энгэрээ одонгоор мялааж байгаа эхчүүддээ баярын мэнд хүргэе" хэмээв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%