Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХОРООДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ ӨГСӨН.

2015-05-22

Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх зорилготой “Иргэдийн нийтийн Хурлын дарга нарын үзүүлэх сургалт” өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Иргэний танхимд зохион байгуулагдлаа. 
Энэхүү арга хэмжээ нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай  хамтран  дүүргийн хэмжээнд анх удаа зохион байгуулж буй олон ажлуудын нэг юм.
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр болон 19 хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар оролцлоо.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдийг төлөөлж буй 19 хороодын Иргэдийн нийтийн хурлын дарга нар, Засаг дарга нартайгаа баг болж нягт хамтран ажилласаны үр дүнд томоохон амжилтууд гаргасан. 
Тэдгээрээс дурдахад 19 хороод цогцолбор байртай болсон, 2012 оноос хойш 19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын ажиллах чиг үүрэг, ажлын байрны нөхцөл боломж иргэдтэйгээ уулзаж санал бодлоо солилцох орчин нөхцлийг бүрдүүлж өгсөн.
Мөн 19 хороон дээр Иргэний танхимуудыг байгуулж төсөв мөнгийг нь шийдэж  боломжоор нь тохижуулж орон тооны албан тушаалтан томилон ажиллуулж байгаа юм. Энэ бүхэн маань та бидний хамтарч бүтээсэн томоохон бүтээл юм. Үүнийгээ цааш нь илүү их дэлгэрүүлж баяжуулж хамтарч  ажиллах ёстой юм шүү гэдгийг онцоллоо.

Энэ үеэр 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Баянбат хорооныхоо Иргэдийн нийтийн Хурлын үйл ажиллагааны талаар товч танилцуулж бусад хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нартай ажлын туршлага, санаа бодлоо солилцлоо.
Мөн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав хорооны Иргэдийн нийтийн Хурал, Засаг даргын хамтын ажиллагааны талаар, Иргэний танхимын ажилтан О.Бат-Эрдэнэ Иргэний танхимынхаа талаар тус тус товч мэдээлэл хийлээ. 
Хүрэлцэн ирсэн хороодын Иргэдийн нийтийн Хурлын дарга нар энэ үеэр харилцан мэдээлэл солилцож бие биедээ ажлын туршлага, үнэтэй зөвлөгөөг харамгүй өгч байсан юм.











ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%