Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Шөнийн эргүүл” шалгалтыг зохион байгуулав

2015-05-04

Аймгийн хэмжээнд “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” - 2 арга хэмжээ үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүд сумын нутаг дэвсгэрт шөнийн эргүүл шалгалтыг , цагдаагийн байгууллагын алба хаагчидтай хамтран зохион байгуулав. Уг шалгалтыг Шинэ, Хуучин дархан гэсэн хоёр маршрутаар явуулсан байна.Эргүүл шалгалтаар интернэт, Рс тоглоомын газар, Хүнсний дэлгүүр, Баар, Буудлын үйл ажиллагааг шалгав. Аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүн Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа эргүүл шалгалтын багт багтаж газар дээр нь ажилласан байна. Шөнийн эргүүлийн үеэр хэд хэдэн зөрчлийг илрүүлэн газар дээр нь таслан зогсоожээ. Тодруулбал : Рс тоглоом ажиллуулах зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж бага насны хүүхдийг тоглуулж байсныг илрүүлэв. Түүнчлэн Баар , буудал насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, томоохон хүнсний дэлгүүрүүд цагийн хувиар хэтрүүлж шөнийн 24 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдан борлуулсан , согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчлийг таслан зогсоож, захиргааны арга хэмжээ авчээ.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%