Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөө"-ний өдөрт зориулсан сургалт зөвлөгөөн боллоо

2015-05-04


 "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөө"-ний өдрийн хүрээнд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбараас эрхлэн орон нутагт ажиллаж байгаа сэтгүүлчиддээ зориулж сургалт зөвлөгөөн хийлээ. Уг сургалт зөвлөгөөнийг Сэтгүүлчдийн салбарын дарга М.Гантулга нээж хэлэхдээ:-“Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байгаатай холбогдуулж сэтгүүлчдийнхээ дунд энэхүү сургалт зөвлөгөөнийг хийж байна. 1991 онд хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн тавдугаар сарын гуравны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан. Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчим, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалж ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэхийн тулд жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгосон юм. Сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлгийг цагдан хянах, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд торгууль ногдуулах, мөрдөн мөшгөхийг таслан зогсоох, улмаар сэтгүүлч уран бүтээлчдийг айлган дарамтлах, эрх чөлөөнд нь халдах, цагдан хорих, амь насыг нь бүрэлгэх зэрэг Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт үйлдэл гарсаар байгааг олон нийтэд мэдээлэх, нэхэн сануулах гэж энэ өдрийг тэмдэглэдэг ирсэн юм” гэв. Сургалтаар "Төрийн байгууллагын мэдээллийн ажилтны үүргийн асуудалд контентийг хэн үйлдвэрлэх вэ?", “Монголын Сэтгүүлчдийн ёс зүйн зарчмын шинэчилсэн хувилбар”-ыг танилцуулж харилцан ярилцаж саналт бодлоо солилцлоо. Дараа нь тус салбарын хурал болж аймгийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хоёр залуу сэтгүүлчийг МСНЭ-ийн гишүүнээр элсүүллээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%