Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Нөөцийн махны борлуулалт 23.5 хувьтай байна

2015-05-03

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нөөцийн мах худалдаанд гарсан бөгөөд 26-ний өдрийн байдлаар 3294 тонн  буюу нийт нөөцийн махны 23.5 хувь нь борлогдсон байна.

Энэ жилийн хувьд, хүн амын махны хэрэгцээнд зориулж Улаанбаатар хотод  “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет” ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөн бэлтгэсэн юм. 

Харин  үнийн  хувьд, үхрийн  цул  мах 8500,  ястай нь  5950, ямааны цул мах   6500,  ястай нь 4900, хонины ястай  мах 5750 төгрөгөөр борлуулагдаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамаас мэдээлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%