Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Түймэрт нийт 50-60 га орчим хээрийн бүс шатжээ

2015-04-24

2015.04.23-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг дэвсгэрт Цахир гэдэг газар хээрийн түймэр гарсныг аймгийн ОБГ-ын Аврах гал унтраах 54-р ангийн салааны захирагч, онцгой байдлын ахмад С.Мөнхбатаар ахлуулсан 10 албан хаагч, 1 автомашинтай,
Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Аврах гал унтраах 61-р ангийн салааны захирагч дэслэгч Болдбаатараар ахлуулсан 13 албан хаагч 1 автомашинтай, Орон нутгаас 18 иргэн, 2 автомашин, 2 мотоцикльтэйгээр ажиллаж 19 цаг 29 минутанд түймрийг  бүрэн цурманд оруулсан байна.
          Түймэрт нийт 50-60 га орчим хээрийн бүс шатсан. Шатсан талбайд албан ёсоор хэмжилт хийж гаргаагүй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%