Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хөнгөлөлттэй зээлийн төсӨл хүлээн авах хугацаа баасан гарагт дуусна

2015-04-22

   Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ЖДҮХ сангийн хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхлэв. Энэ онд тус аймгийн хэмжээнд нийт 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогдоно.

    Уг хөнгөлөлттэй зээлийг энэ удаа хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилгын материал үйлдвэрлэл болон бусад чиглэлийн төслүүдэд олгохоор болж бүртгэл эхлэсэн нь энэ юм. Үүнээс хүнсний үйлдвэрлэлийн төсөлд 25 сая төгрөгийн зээл олгох бол хөнгөн үйлдвэрийн төсөлд 30 сая төргөг, барилгын материал үйлдвэрлэлд 20 сая төгрөг, ХАА үйлдвэрлэлд 15 сая төгрөг, бусад үйлдвэрлэлд 10 сая төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөжээ.
    Өнгөрсөн оны тухайд нийт 739,6 сая төргөгийн зээлийг 28 төсөлд олгожээ. Тухайлбал хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн 7 төсөлд 135,8 сая төгрөгийн зээлийг олгосон бол хөнгөн үйлдвэрлэлийн 9 төсөлд 197 сая төгрөгийн, барилгын материал үйлдвэрлэлийн 6 төсөлд 275,8 сая төгрөгийн зээл олгосон байна.
    Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, “ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж ажлын байр бий болгох, тэдэнд санхүүгийн түрээсээр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж авч ашиглахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой зээлийн тухай мэдээллийг иргэд аж ахуй нэгжүүд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс авах боломжтой. Зээл хүсэгчийн төсөлд тавигдах хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүд байдаг. Тухайлбал: бараа бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлтэй байх, үйлдвэрлэлийн хүчин чадал, тоо хэмжээг нэмэгдүүлсэн байх ёстой. Мөн хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх, сүүлийн гурван жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байхаас гадна төсөл хэрэгжүүлэгч нь тухайн орон нутагт бүртгэлтэй байх зэрэг хэд хэдэн шалгуурыг хангасан байх шаардлагатай” гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%