Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“100 оюутан охид”- ын чуулган болов

2015-04-21

НАМЗХ-ын дэргэдэх Бриллант клубын Дархан салбараас “Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” 100 оюутан охидын чуулганыг аймагтаа амжилттай зохион байгуулав. Бүсгүй хүн цэвэр ариун, халамж төгс, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл. Энэ ч утгаараа гэр бүл, хамт олон, нийгэмд сайн сайхныг түгээн дэлгэрүүлэхэд Монгол эмэгтэйчүүдийн хувь нэмэр хамгаас чухал гэдгийг тус чуулганы үеэр онцлон тэмдэглэсэн юм. Чуулганд ХААИС, ШУТИС, Хүмүүнлэгийн их сургууль, Дархан өргөө, МСҮТ, Анагаах ухааны сургуулиас манлайлагч 100 оюутанууд оролцлоо. “Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” 100 оюутан охидын чуулганд Дэлхийн зөн ОУБ-ын мэргэжилтэн Э. Солонго ” Хайрын 5 хэл ”, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа “ Би өөрөө эх орон ” сэдвээр илтгэл , ЭМГ-ын хүүхэд өсвөр үеийн эмч Д. Бүрэнжаргал “ Охид ариун бол улс ариун “ сэдвээр илтгэл, эрүүл мэндийн зөвлөгөө өгөв.Түүнчлэн чуулганд оролцсон охидын санал бодлыг сонсож , асуулт хариулт өрнүүлж халуун дулаан уур амьсгал дунд чуулган болж өндөрлөв.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%