Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2015-04-16

     Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 87 хувийн ирцтэй хуралдав. Хурлаар үндсэн гурван асуудлыг хэлэлцэх аж. Дархан хотын статусыг эргээн сэргээх тухай иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах журам батлах тухай, Бүх нийтийн санал авах ажлын хэсэг байгуулах, Төрийн дээд шагналд 38 иргэний нэрийг уламжлах тухай асуудлыг хэлэлцэж байна. 
     Тэргүүлэгчид Дархан хотын статусыг эргэж сэргээх тухай иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах журам болон ажлын хэсэг байгуулах талаар нухацтай ярилцаж байна. Ажлын хэсгийн бүрэлдхүүнийг 5 гишүүнтэйгээр баталсан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд бүх нийтийн санал авах ажлыг өрнүүлэхээр болж батлав.
    Дархан уул аймгийн улсын зэрэглэлтэй хот болгох талаар судалгаа, шинжилгээний ажлууд үндсэндээ дууссан ба бүх нийтийн санал асуулга явуулж иргэд, олон нийтийн санал дүгнэлтийг нэгтгэх аж.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%